ИРГЭДИЙН АНХААРАЛД !

ИРГЭДИЙН АНХААРАЛД !

170

2017.3.27

2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бельгийн Антверпен хотод хэд хэдэн буу, хутга болон үл мэдэгдэх бодис тээвэрлэсэн машиныг Бельгийн Замын цагдаагийн ажилтнууд зогсоожээ.

Уг машин нь Антверпен хотын гол худалдааны гудамж болох Meir-ээрхурд хэтрүүлэн давхижбайсан ба замын цагдаагийн шалтгалтаас зугтаж Антверпен хотын Sint-Michielskaai гудамжинд баригджээ.

Машиныг 39 настай Францын иргэн Р.Мохаммед гэдэг хүн жолоодож байсан бөгөөд машин нь Франц Улсын дугаартай байсан байна.

Иймд тус улсад суугаа монгол иргэд хүн олноор цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр, худалдааны төвөөр явахдаа сонор сэрэмжтэй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.