ИРГЭДИЙН АНХААРАЛД! МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭХЭД 2 ӨДӨР ҮЛДЛЭЭ

ИРГЭДИЙН АНХААРАЛД! МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭХЭД 2 ӨДӨР ҮЛДЛЭЭ

56

2017.5.19

2017 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн бүртгэлийг 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Брюссель дэх ЭСЯ-нд хийж байна.

Сонгуульд оролцож, саналаа өгөх иргэд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул үлдсэн хугацаанд амжиж бүртгэлд хамрагдана уу.

  • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гарагуудыг оролцуулан 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд хийнэ,
  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
  • Брюссель дэх ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай embmongolie.be цахим хуудаснаас СЕХ-оос баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсвэл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:
  • Avenue Besme 18, 1190 Forest, Brussels, Belgium хаягаар шуудангаар, эсвэл
  • +32 2 344 3215 дугаарын факсаар,
  • election2017@embmongolie.be цахим хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.
  • Фэйсбүк: Брюссель Элчин сайдын яам
  • Твиттер: @MngEmbBrussels

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Брюссель дэх ЭСЯ, Салбар комисс № 05

Лавлах утас: +32 2 344 6944