МОНГОЛ СУРГУУЛЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ДЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙВ

МОНГОЛ СУРГУУЛЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ДЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙВ

489

2017.5.21

18425134_1379806365441374_6119006706763259082_n

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа ЭСЯ-ны ёслол хүндэтгэлийн гэрт Монгол сургууль нээлтээ хийв. ЭСЯ болон иргэн Ш.Чимгээгийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан тус сургуулийн нээлтийн арга хэмжээнд Элчин сайд О.Оч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Ж.Цолмон нар болон эцэг, эхчүүд оролцов.

18423921_1379806328774711_7726767382821668091_nТус сургуульд Франц хэлээр ярьдаг хүүхдүүд хамрагдаж байна. Нийт 28 хүүхэд бүртгүүлж Бямба гараг бүр 3 насны ангиллаар, 4-6 нас 45 минут, 7-8, 9-13 нас 90 минутаар тус тус хичээллэж байна. Хичээлийн агуулгын хувьд яриа, бичиг, сонсгол, уран зохиолын хичээлээр хүүхдүүдийн Монгол хэлний мэдлэгийг хөгжүүлж, ой тогтоолт сайжруулах, хурдан сэтгэж бодох, хүрд хурдан цээжлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хичээлүүдийг Улаанбаатар хот дахь Монголын нээлттэй сургуультай хамтран явуулж байна.