“ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДЫН ФЕСТИВАЛЬ”-Д ОРОЛЦОВ

“ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДЫН ФЕСТИВАЛЬ”-Д ОРОЛЦОВ

306

2017.9.2

Нидерландын Вант Улсын Гааг хотноо 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Элчин сайдын яамдуудын фестиваль”-д тус Элчин сайдын яам энэ жил анх удаагаа оролцов. Энэ удаагийн фестивальд 50 гаруй элчин сайдын яамдууд оролцож өөрийн улсын соёл урлаг, үндэсний хоол, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчлав. Энэхүү арга хэмжээнд Говь ХХК-ийн Брюссель дэх салбар дэлгүүр, Брюссель хотод хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Чингис” компани хамтран оролцов. Мөн манай улсад үйлдвэрлэж буй чацарганы тос, хушны самар зэрэг 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг сурталчлав. Энэхүү арга хэмжээ нь өөрийн улсыг сурталчлан таниулах, жуулчдыг татах чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна. Нидерланд улсаас манай улс руу аялах жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй бөгөөд манай улс руу аялж буй жуулчдын тоогоор эхний 10-т багтаж буй юм.