МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

28

2017.9.9

Хэдхэн хоногийн өмнө Бельгийн Вант улсын Антверпен хотод “Ирээдүй “ нэртэй бага сургууль нээгдсэн бол өнөөдөр Брюссель хотод бас нэгэн бага сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа Монгол улсын Элчин сайдын яамны хүндэтгэлийн  өргөө “Монгол гэр” – т төрийн дуулал эгшиглүүлэн, өрөөл айлдаж, “Алтан 5” дууг хүүхэд багачууд эцэг эхчүүд хамтдаа дуулж мөнгөн хонхны жингэнүүлсэн дуунаар багачууд хичээлээ эхлүүлээ.

21616366_677012019171990_3655708109948216407_n

Монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх ажлыг  “Монгол гэр”т  хичээлүүлж байгаа нь хилийн чанадад амьдарч байгаа  хүүхэд, багачуудын төрлөх хэлээ сурах идэвхи чармайлтыг нэмэгдүүлж байна.

Элчин сайд О.Оч тус сургуулийн нээлтийн үйл ажилланаад хэлсэн үгэндээ эх хэлээ сурах Монгол хэл, ёс заншил, түүх, соёлын ажилд элчин сайдын яам бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээд. Европын холбооны орнуудын зүрхэнд орших Бельгийн вант улсад “Монгол соёлын төв”-ийг нээх асуудлыг  судлан ажиллаж байгаа тухай мөн  дурьдлаа.