“ИРЭЭДҮЙ” МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

“ИРЭЭДҮЙ” МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

28

2018.9.8

Бельгийн Хаант Улсын Антверпен хотод гурав дахь жилдээ сургалтаа явуулж буй “Ирээдүй” монгол сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр болов.

“Ирээдүй” монгол сургууль нь 2015 онд анх байгуулагдаж, Бельгийн Антверпет хотод аж төрж буй Монгол Улсын иргэдийн хүүхэд багачуудад монгол хэл, математикийн хичээл зааж эхэлсэн бол эдүгээ гурав дахь жилийн нээлтээ хийж, монгол хэл, Монголын түүх, дуу хөгжим, биеийн тамирын хичээлүүд заадаг болж, Бельгийн бусад хот төдийгүй, Франц, Нидерланд зэрэг оронд аж төрж буй монгол багачуудыг хүлээн авч сургах болжээ.

“Ирээдүй” сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 5 багш, 28 сурагч, 3 ангитайгаар хичээллэхээр бэлтгэлээ бүрэн хангасан байна.

Түүнчлэн Нидерланд Улсын Еиндховен хотын Монголчууд хичээлийн жилийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, өөрийн хотод энэ сургуулийн салбар сургуулийг нээхээр болсноо албан ёсоор зарлав.

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг журамласан толь бичиг”-ийг тус сургуульд дурсгал болгож, цаашдын үйл ажиллагаг ямагт дэмжихээ илэрхийллээ.