ЭЛЧИН САЙД О.ОЧ ЭЙНДХОВЕН ХОТОД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ЭЙНДХОВЕН ХОТОД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

1702

2017.11.3

Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан суугаа болон хавсран суугаа орнуудад суугаа иргэдэд консулын үйлчилгээг хүргэх, тэднийг мэдээллээр хангах хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Нидерландын Вант Улсын Эйндховен хотод ажиллаж, сурч амьдарч байгаа иргэдтэй уулзалт хийв.

23379530_1025398347601852_1538469466_o

Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдэд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ЭСЯ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Түүнчлэн Элчин сайдын яамны зүгээс иргэдэд үзүүлж буй консулын үйлчилгээний талаар танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонирхсон асуултуудад хариулахын зэрэгцээ консулын үйлчилгээг үзүүлэв.

23433101_1025398330935187_468532580_o

Дараагийн уулзалтыг Люксембургийн Их Гүнт улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдтэй 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийхээр төлөвлөж байна.