“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-ЫГ 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДӨР ХИЛИЙН ЧАНАД...

“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-ЫГ 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДӨР ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ОНЛАЙН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

24

2017.11.13

Монгол хүн дэлхийн аль ч хэсэгт амьдарч буйгаас үл хамааран монгол хэл, соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч байх нь бидний цөөхөн Монголчуудын хувьд хамгаас чухал асуудлын нэг мөн.

ГХЯ-ны зүгээс энэхүү асуудалд байнга анхаарал тавин ажиллаж, “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.

Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдах тул ХБНГУ-д суугаа монгол хүүхдүүд Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

“Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

Хэн оролцох:

“Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.

Дунд сургууль: 11-14 насны сураг
Ахлах сургууль: 15-18 насны сурагч