ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕВРОПЫН КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕВРОПЫН КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

26
Neven Mimica,EU Commissioner in charge of International cooperation and Development, 2018.11.13, Ulaanbaatar, Mongolia.

2018.11.13

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар (сайд) Нэвэн Мимицаг хүлээн авч уулзав.

mfa75730-1024x713

Манай улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо нь Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн итгэлт түнш болохыг уулзалтын эхэнд сайд Д.Цогтбаатар онцлов. Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Олон жилийн баримжаат хөтөлбөр үр дүнгээ өгч буйг дурдаж, цаашид хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, энэ хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар Н.Мимица Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэн шинэ шатанд гаргахыг зорьж буйг тэмдэглээд Европын Холбооноос Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төсвийн бодлогын шинэчлэлд дэмжлэг болгон 50 сая евро олгох болсныг мэдээлэв.

ГХЯ