ЦАГДААГИЙН ЕРӨНХИИЙ ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ДАРААХ АНХААРУУЛГА, ЗӨВЛӨМЖИЙГ ИРГЭДЭД...

ЦАГДААГИЙН ЕРӨНХИИЙ ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ДАРААХ АНХААРУУЛГА, ЗӨВЛӨМЖИЙГ ИРГЭДЭД ХҮРГҮҮЛЖ БАЙНА.

30

2017.11.17

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Монгол Улсын иргэн гадаад улсад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх заалтыг гадаад улсад зорчиж байгаа, түр болон удаан хугацаагаар оршин суух Монгол улсын иргэдэд анхааруулж байна.
  1. Гадаад улсад зорчихдоо архи согтууруулах ундааны зүйл тохируулан хэрэглэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэхгүй байх талаар анхааруулга, зөвлөмжийг Монгол улсын иргэдэд сонордуулж байна.
  1. Монгол улсын иргэдийг гадаад улсад гэмт хэрэгт холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэн олон нийтийн газар биеэ зөв авч явах, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газарт очихгүй байхыг анхааруулж байна.