ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “GENEVA OPEN” ТЭМЦЭЭН БОЛНО

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “GENEVA OPEN” ТЭМЦЭЭН БОЛНО

21

2017.11.17

Та бүхнийг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохиогдох Европ дахь монголчуудын ширээний теннисийн аварга шалгаруулах “GENEVA OPEN” тэмцээнд оролцохыг урьж байна.

Тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Женев хотын ширээний теннисийн “ZZ Lancy Club”-ын байранд болно.

Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог хос, хүүхдийн гэсэн ангиллуудаар явагдана. Насны хязгаар тогтоохгүй. Хүүхдүүдийн хувьд бүртгэлээс хамаарч насны ангилал тогтооно.

Хураамж: Насанд хүрэгсэд 20 шв. франк, хүүхэд 10 шв. франк.

Тэмцээнд оролцох хүсэлтэй тамирчид boloroo1029@yahoo.com цахим шуудан болон www.facebook.com / bolorchimeg.batchuluun фэйсбүүк хаягаар холбогдож урьдчилан бүртгүүлнэ үү. Мөн +41-76-495-9576, +41-78-866-7241 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч, бүртгүүлэх боломжтой.

Тэмцээнийг ширээний теннисийн Монгол Улсын спортын мастер, улсын шүүгч П.Алтанцэцэг болон “GM-STAR” спорт клубын нарийн бичгийн шүүгч нар шүүн явуулна.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Энэхүү тэмцээн нь жил бүрийн намар уламжлал болон зохиогддог бөгөөд энэ жилээс эхлэн хүрээгээ тэлж Европын Монголчуудын дунд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Та бүхэн тэмцээндээ өргөнөөр оролцоно уу.