МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТ БОЛОВ

131
11th EU-Mongolia Interparliamentary meeting

2017.12.7

Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын ээлжит 11 дүгээр уулзалт 12 дугаар сарын 7-ны өдөр Брюссель хотноо болов. Уулзалтад манай талаас УИХ-ын Монгол, Европын Парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Ивета Григуле тэргүүтэй Европын Парламентын гишүүд оролцов. Уулзалтын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын 10 дугаар уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцов.

11th EU-Mongolia Interparliamentary meeting

Европын Парламентын зүгээс Монгол Улсад энэ жил болж өнгөрсөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль манай улсын ардчилсан тогтолцоо иргэний идэвхтэй нийгэмтэйгээ нягтран бэхжиж байгааг харуулсан болохыг тэмдэглээд манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн болно.

Мөн энэ жил хоёр талын харилцаанд томоохон үйл явдлууд тохиож Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ) 11 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсныг хоёр тал сайшаан дэмжиж энэхүү хэлэлцээр одоогийн харилцааг цаашид бэхжүүлж, сайн засаглал, хүний эрх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Мөн ТХАХ хүчин төгөлдөр болсонтой зэрэгцэн Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар нээгдсэн нь тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын Монгол, Европын Парламентын бүлэг болон Европын Парламентын Монгол Улс, Төв Азитай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг бэхжүүлж, цаашид хоёр ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт шийдвэр төгс байгаагаа илэрхийлж уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан ТХАХ хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан талууд Монгол Улсын Их Хурал, Европын ᠌Парламентын хооронд Парламентын хамтын ажиллагааны Хороо байгуулахаар тохиролцов.

11th EU-Mongolia Interparliamentary meeting Presentation of a piece of art.

Уулзалтын үеэр УИХ-ын төлөөлөгчид Европын Парламентын байранд залах Алтан гэрэгэг гардуулав. Алтан гэрэгэ НҮБ-ын Нью Йорк дахь төв байр болон Вена дахь төвийн гол танхимд залагдсан байдаг юм.