ЭЛЧИН САЙД О.ОЧ ХЗХБ-ЫН ОРОЛЦОГЧ ОРНУУДЫН 23 ДУГААР БҮГД ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ХЗХБ-ЫН ОРОЛЦОГЧ ОРНУУДЫН 23 ДУГААР БҮГД ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

36

2018.11.20

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2018 оны 11 дүгээр сарын 19-20-ний өдрүүдэд болсон Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ХЗХБ) Оролцогч орнуудын 23 дугаар Бүгд хуралдаан, 11 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Химийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хянах 4 дүгээр хуралдаанд Монгол Улсаас ХЗХБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд О.Оч оролцов.

ХЗХБ-ын гишүүн 193 орны Бүгд хурал нь жил бүр зохион байгуулагддаг, жилийн ажлыг дүгнэх, цаашдын үйл ажиллагааг төлөвлөхөд чиглэгддэг байна. Харин Химийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хянах хуралдаан нь 5 жил тутам явагддаг, өнгөрсөн 5 жилийн ажлыг дүгнэх, ирэх 5 жилд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг учиртай аж. Энэ удаагийн хуралдаанд 150 орны төлөөлөгчид оролцож, 8 өдрийн туршид хуралдаж 110 болон 180 зүйл, заалттай баримт бичгийг хэлэлцэж, химийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлтаа нэгтгэв.