ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД Б.МАНДАХБИЛЭГ БРЮССЕЛЬ ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА

ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД Б.МАНДАХБИЛЭГ БРЮССЕЛЬ ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА

364

2018.1.19

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг 1 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Брюссель хотноо ажиллаж байна. Тэрбээр 19-ний өдөр Европын Комиссын Татвар, гаалийн холбооны Ерөнхий газрын Аж ахуйн нэгжийн татварын санаачилгуудын хэлтсийн дарга Б.Зуйдендорф болон Нидерландын Вант Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Эдийн засаг, татварын асуудал хариуцсан зөвлөх А.Оудинтэй тус тус уулзаж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Европын Холбооны Дээд төлөөлөгч Ф.Могерини, Европын Комиссын Татварын асуудал эрхэлсэн комиссар Пьер Московичи болон НВУ-ын Сангийн сайд У.Хоэкстрад илгээсэн захидлуудын мөрөөр Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг гарахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж цаашид хийх ажлын талаар санал солилцов.

BL 2

Европын Холбооны Зөвлөлийн Сайд нарын уулзалтын бэлтгэлийг хангаж бодлогын шийдвэрийг хэлэлцэн боловсруулдаг Европын Холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгч нарын ээлжит уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болж уг хурлаас Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг гаргаж “Саарал жагсаалт”-руу оруулахаар шийдвэрлэсэн. Харин эцсийн шийдвэр 1 дүгээр сарын 23-ны өдөр болох Европын Холбооны Сангийн сайд нарын ээлжит уулзалтаас гарах юм.