ЭЛЧИН САЙД О.ОЧ INTERNATIONAL MOOT COURT (IMC) УРАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ СУРАГЧИДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ INTERNATIONAL MOOT COURT (IMC) УРАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ СУРАГЧИДТАЙ УУЛЗАВ

30

2018.1.14

International Moot Court (IMC) ээлжит уралдаан Гааг хотноо 2018 оны 1 дүгээр сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгуулагдав. Энэхүү уралдаан тэмцээн нь хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд 14-18 насны ерөнхий боловсролын дунд сургуулийн болон их сургуулийн бэлтгэл ангийн  сурагчид оролцдог. Энэхүү уралдаан тэмцээнд оролцсоноор оюутан сурагчид өөрийн орны талаар олон улсын түвшинд илтгэх туршлага эзэмших,  аман зөвлөгөө өгөх талаар ихээхэн зүйлийг харилцан сурах боломжийг олгодог онцгой үйл явдал юм. Энэ удаагийн уралдаан тэмцээнд дэлхийн 13 орны 15 баг бүрэлдэхүүн оролцсон болон Ази тивээс 2 улс оролцсон нь Монгол Улс, Азербайжан Улсын баг бүрэлдэхүүн байлаа.

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Оч уралдаан тэмцээнд оролцож буй сурагчдад амжилт хүсч тус арга хэмжээнд оролцов. Манай улсын “САНТ” ерөнхий боловсролын сургуулийн багш П.Амарбаясгалан багшаар ахлуулсан сурагчдын баг бүрэлдэхүүн амжилттай оролцов.

Энэхүү олон улсын уралдаан тэмцээнийг Гааг хотын захиргаа  АНУ-ын Нью-Йорк хотын захиргаатай хамтран зохион байгуулсан байна.