“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН Б.АРИУНБОЛОРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАВ

“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН Б.АРИУНБОЛОРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАВ

18

2018.1.29

ГХЯ, Монголын түүхийн олимпиадыг зохион байгуулах дэд хороо хамтран 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хилийн чанадад төрж, өссөн Монгол хүүхдүүдийн дунд Монгол түүхийн мэдлэг олгох, эх хэл, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

“Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн хоёр түвшинд нэг үе шаттайгаар зохион явуулж 11-14 насны ангилалд нийт 75 хүүхэд оролцсоноос Бельгийн Вант Улсын Антверпен хотын дунд сургуулийн сурагч Б.Ариунболор Гутгар байрыг эзэлсэн байна.

Олимпиадад шагналт байр эзэлсэн Б.Ариунболорыг Элчин сайдын яаман дээр хүлээн авч Өргөмжлөл, дагалдах шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ.