Төрсний гэрчилгээ авах

Төрсний гэрчилгээ авах

436

Монгол Улсын иргэн эцэг, эх болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийн маягтыг загварын дагуу бөглөх, Маягт татаж авах;

2. Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа /орчуулгын хамт/;

3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар;

4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /зөвхөн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ/ эсвэл эцэг эхийн гэрлэлт бүртгүүлээгүйн лавлагаа;

5. Эцэг, эхийн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл, /Шинээр төрсөн хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийг эцэг, эхийн аль нэгнээр овоглоход эцэг, эхийн гэр бүлийн байдлыг тодорхойлох шаардлагатай болдог. Та өөрт тохирох өргөдлийн загварыг татаж авна уу/;

6. Хүүхдийн 2 хувь зураг /Аль болох жижиг 3×4 см хэмжээтэй зураг байх хэрэгтэй/;

7. Нэгээс дээш настай хүүхдэд Төрөлт бүртгүүлээгүйн лавлагаа;

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтэс шинээр төрсөн хүүхдийн төрснийг бүртгэх ХААТР – 11/А/ маягт /хүүхэд, эцэг, эхийн талаарх мэдээллийг ирүүлсэн бичиг, баримтууд дээр үндэслэн бичсэн 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Үндэсний Статистикийн төв газрын даргын №265-р тушаалаар баталсан маягтыг хэлнэ/ – ыг УБЕГ-т илгээснээр албан ёсоор шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэн баталгаажуулдаг журамтай.