Гэрлэлтээ бүртгүүлэх

Гэрлэлтээ бүртгүүлэх

325

Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Гэрлэлтийн гэрчилгээний мэдүүлгийн маягтыг бөглөх, Маягт татаж авах;
  2. Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгох тухай ЭСЯ-ны нэр дээр гаргасан хүсэлт, /Өргөдөлд гэрлэгсдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг бичиж гарын үсэг зурсан байна/, Өргөдөл татаж авах;
  3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт, эсвэл УБЕГ-ын лавлагаа ;
  4. Эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрье, сэтгэцийн өвчин /;
  5. Эхнэр нөхрийн гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа эсвэл урьд нь гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт /гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсвэл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ /;

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэдийн гэрлэгсдийн ХААТР – 15 маягтыг УБЕГ-т илгээж бүртгэлийн системд орсноор гэрлэлт албан ёсоор баталгааждаг журамтай.