Итгэмжлэл олгох

Итгэмжлэл олгох

512

Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэрээ, хэлцэл буюу итгэмжлэл баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Дараах холбоосоор орж загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү.
 Ерөнхий итгэмжлэл маягт татаж авах   маягтын загвар харах
 Орон сууц захиран зарцуулах маягт татаж авах   маягтын загвар харах
 Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах маягт татаж авах   маягтын загвар харах
 Шүүхэд төлөөлүүлэх маягт татаж авах   маягтын загвар харах
 Хадгаламж захиран зарцуулах маягт татаж авах   маягтын загвар харах
 Тэтгэвэрийн итгэмжлэл  маягт татаж авах    маягтын загвар харах
 Хүүхэд хилээр авч явах зөвшөөрөл маягт татаж авах   маягтын загвар харах
 

2. Иргэний үнэмлэх эсвэл УБЕГ-ын лавлагаа;

3. Орон сууц, үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах бол тэдгээрийн гэрчилгээний хуулбар;

4. Итгэмжлэлийн төлбөр – 20 евро

Дээрх материалыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ үү.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Жич:

  • Итгэмжлэл нь тодорхой хугацаатай эсхүл 3 хүртэлх жилээр байж болно.
  • Итгэмжлэл хүлээн авагчийн регистрийн дугаарыг заавал бичсэн байна.
  • Таны итгэмжлэл ажлын 3 өдөрт багтаж Гадаад хэргийн яамны Консулын газарт хүргэгдэнэ.
  • Итгэмжлээл хүлээн авагч иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.