ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

209

2017.3.22

Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар(КГ), Хилийн чанадад суугаа Дипломат Төлөөлөгчдийн Газруудад (ДТГ)баталгаажуулсан баримт бичгийг иргэдэд өөрийнх нь хүссэн хаягаар Монгол Улсад шуудангаар хүргэх үйлчилгээ үзүүлж байна.Үүнд:

  1. Хилийн чанадад суугаа иргэн ДТГ-т баталгаажуулсан баримт бичгээ Монгол Улсад хүссэн хаягаар авах хүсэлтийг ДТГ-т гаргаж, холбогдох маягтыг бөглөнө.
  1. ДТГ-уудаас ирүүлсэн баримт бичгийг ГХЯ-ны КГ хүлээн авснаас хойш холбогдох иргэнд шуудангаар хүргүүлэх үйл ажиллагааг цагийн зөрүү болон ажлын ачааллыг тооцон хот дотор дунджаар 1-2 хоног, аймаг орон нутагт 3-5 хоногт хүргэнэ.
  1. Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтойгоос гадна шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.
  1. Шуудангийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлээр буюу хүлээн авагч этгээд шууданг хүлээн авсны дараа үйлчилгээний тарифын дагуу төлнө.