ГАДААДАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭВ

ГАДААДАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭВ

143

2017.3.22

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг Төрийн банктай хамтран нэвтрүүлээд байна.

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд цахимаар нийгмийн даатгалд хамрагдахдаа сайн дураар даатгуулах ба Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сайн дурын даатгалд дараах иргэд даатгуулах боломжтой. Үүнд:

  • Хувиараа бизнес эрхлэгч;
  • Гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн;
  • Жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч);
  • Бичил уурхай эрхлэгч;
  • Газар тариалан эрхлэгч (ногоочин);
  • Малчин;
  • Оюутан (бакалавр, магистр, докторант, бусад);
  • Ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн;
  • Гадаад улс оронд оршин суугч иргэн
  • Ажилгүй иргэн;
  • Бусад;

Нийгмийн даатгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын https://app.ndaatgal.mn/sdforeign цахим хаягт хандан авна уу.